Соёлыг түгээе: Таны амьдралыг өөрчилж чадах ганц зүйл бол таны хандлага юм

Соёлыг түгээе: Таны амьдралыг өөрчилж чадах ганц зүйл бол таны хандлага юм

Соёлыг түгээе" аян нээлтээ хийлээ.

Эерэг харилцаа хандлагатай, зөв дадал хэвшилтэй, соёлтой, хариуцлагатай иргэдтэй Эрдэнэт хот болох зорилгоор  "Соёлыг түгээе" аяныг өрнүүлээд гурав дах жилдээ зохион байгуулагдаж байна

  • Энэ жилийн хувьд "Эерэг хандлагатай Эрдэнэт" уриатайгаар аянаа зохион байгуулахаар ажлаа эхэлжээ.Аяны уриалга цаг үеэ олсон үгийг утгыг агуулжээ 

Монголчууд сөрөг нийгэмд ажиллаж, амьдарч байгаа нь үнэн. Мэдээллийн эрин зуунд сөрөг мэдээллээр бөмбөгдүүлсээр байгаад үзэл санаа, үг хэлэх, үйлдэл нь ч сөрөг болсныг үгүйсгэхгүй юм.

Цаг нь цөвүүн, хүн нь зэвүүн болж гэдэг үнэн байх. Ёсзүйгүй, ёс суртахуунгүй байдалд бид живлээ. Энэ нийгэм бүхэлдээ хар бараан мэдээлэл, үзэн ядалт, өршөө хорсол дунд утаатайгаа, тоостойгоо, өмхийтэйгээ, түгжрэлтэйгээ гээд бүгд цогцолж байна.

Хаана муу муухай гэмт хэрэг, хууль бус үйлдэл гарна. Түүнийг шүүрч аваад шуурч бичдэг болж. Хамгийн сайн сайхан гэрэл гэгээтэй зүйл орчлон хорвоод үргэлжилж өрнөсөөр байна. Үүнийг олж харах, түгээх харах мэлмий нь хаагдсан байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, хүний сайн сайхан талыг олж харахаа больчихож, сайхан үйлийг нь магтахгүй саар зүйлийг нь шүүмжилсээр байна.

Нийгмийн ороо бусгаа байдал, нийтийн амь амьдрал хэцүү хатуу, тарчиг ядуу  байж болно. Гагцхүү хүн өөрөө л зөв, эерэг байх нь чухал. Таны зөв, аливаа зүйлд эерэг хандах хандлага дадал зуршлыг хэн ч булааж авахгүй. Харин ч таны эерэг хандлага, зөв дадлаас хүн суралцана, өөртөө тусгаж авна. 

Ер нь эерэг, сөрөг  хандлага гэдэг бол хүний зан төлөв, зан чанарыг илэрхийлдэг гэх. Тэгэхээр бидэнд эерэг хандлага сэтгэлгээгээ хөгжүүлэх нь чухал. Гэвч монголчуудын эерэг хандлага төдийлөн сайн биш байна. Ялангуяа ёс суртахууны дорой байдал, сэтгэлийн тэнхээ хатгүй байдал, сэтгэцийн хүнд өөрчлөлт гээд бүгд хандлага буруугаас үүдсэн. Мөн нөгөөтэйгүүр хүлээцтэй, хүнлэг зан чанар гэж байхгүй болжээ.

 Сэтгэлийн боловсрол, сэтгэлийн дархлаатай байя 

Сөрөг мэдээлэл болон муу муухай үйлийг эерэг болгоход сэтгэлийн боловсрол чухал юм. Бидний өвөг дээдэс, эмээ өвөө сэтгэлийн боловсрол өндөртэй, тэсвэр хатуужилтай, ухаантай ард түмэн байсан. Үгээрээ, үйлдлээрээ сурган хүмүүжүүлж ирсэн. 

“Өнөөдрийн нийгэмд хаашаа л харна, хөмсгөө зангидаж, хөмхийгөө зуусан ууртай хүмүүс олон харагдах болов. Аливаа зүйлд адгаж яардаг болж. Алдаа хийсэн нэгнээ уучлах нинжин сэтгэл алга, хүлээцгүй байна. Тиймээс сэтгэлийн боловсролтой байх нь чухал. Юмыг боддог тунгаадаг, бодож ярьдаг, бодож хариулдаг байх хэрэгтэй. Түүнээс нэг нэгэндээ болчимгүй муухай үгийг өдөр бүр, үйлдэл болгондоо хэлээд байх нь зохисгүй. Тиймээс уужуу ухааныг бий болгох хэрэгтэй.

Зөв зүйл хийж бүтээж яваа хүмүүсийг сөрөг мэдээллээр дарж байна. Мэдлэг чадвартай нэгэнд атаархаж муу муухай зүйл хийж, хэн ч биш болгох тохиолдол зөндөө бий. Атаач жөтөөч зан газар авчээ. Тиймээс энэ бүхнээс ангид байхын тулд та өөрөө сэтгэлийн боловсролтой, сэтгэлийн дархлаатай, эерэг хандлагатай байх хэрэгтэй. Нэг үг байдаг даа, өөр лүү нь шидсэн тоосго болгоноор өндөр гоё харш барьж чадахаар л байх ёстой.

Түүнээс гадна бусдад нөлөөлөх нөлөөлөл гэж нэг хүчтэй зүйл бий. Та эхлээд сайхан сэтгэлтэй, зөв бодолтой, зөв үйлтэй нэгэн болчих. Тэгвэл таны тэр сайн чанарыг тань хараад өөрийнхөө өө, дутагдлыг засаад явна. Бусдад сайн зүйлээрээ үлгэр дуурайлал болно гэдэг сайхан зүйл”\юм “Эерэг хандлагын талаар жирийн нэгэн ээжээс сэтгэгдлийг сонсоход тэрээр би энэ тухай  их зүйл боддог. Миний хийж чадах зүйл бол хүүхдүүдээ багаас нь зөв боловсрол, зан төлөвтэй хүн болгон өсгөх. Өөрөө үлгэрлэх. Наад зах нь идсэн чихрийнхээ цаасыг гудамжинд хаядаггүй, хогийн саванд хийлгэдэг болгох. Өөрт нь тусалсан хүнд “Баярлалаа” гэж хэлж сургах. Өрөөлд тусалдаг нэгэн болгох. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрч болохгүй буруу зөвийг нь хэлж чаддаг, зөв зүйлийг дэмжиж чаддаг зөв төлөвшилтэй иргэн болгоно гэж боддог. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ, эерэг, эелдэг байгаасай гэж л хүсдэг дээ гэж бидний асуултанд хариулав. 

Олон нийтийг эерэг хандлага руу чиглүүлэх, хөтлөх эхний алхам бол хүн та өөрөө эхлээд хэр их эерэг хандлагатай хүн бэ гэдгээ асууж, тодорхойлох юм. Юм бүхэнд ундуйцдаг, уурладаг сэтгэлгээтэй биш. Харин юм бүхнийг ойлгож ухаардаг цэвэр тунгалагаар боломжоор харах хэрэгтэй.

Нээрээ л сөрөг нийгмийг эерэг болгохын тул та өөрөө л өөрийгөө өөрчилөх нь чухал юм. Та сөрөг бодолтойгоор эерэг амьдрал туулж чадахгүй. Тиймээс эргэн тойронд байгаа юмс бүхэн эерэг хандъя. Өөрт тань муухай онцгүй ханддаг нэгэнд эерэг харъя, хандъя. Муу муухай зүйлийг сайхнаар харж хүлээж авч чаддаг болъё. Ингэж байж бүх зүйл сайхан болно.

Хэрвээ та Эрдэнэт хотын иргэн бол Эерэг хандлага Эрдэнэтээс...Соёл түгээе аянд өөрийн үзэл бодол үйлдлээрээ нэгдэн оролцоорой.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу