C°/C°
Зүрх судасны өвчлөл сүүлийн 26 жилийн турш монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна
Ялангуяа Орхон аймаг энэ төрлийн өвчлөл өндөр байдаг хотын хувьд анхаарах шаардлагатай өвчлөлийн нэг юм.
Энэ оны эхний есөн сарын байдлаар Орхон аймагт зүрх судасны өвчлөлийн шалтгаанаар 352 хүн нас барсан харамсалтай тоо юм.Эрүүл мэндийн асудалдаа онцгой анхаарч зүрх гэдэг эрхтэнээ хайрлаж зөв дадал бий болгох үүднээс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс “Иргэн бүр зүрхээ хайрлая” сарын аяныг өнөөдөр эхлүүүлэв.
Аяны хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 66 байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, ажилчдад зориулан ажлын байран дээр эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, зөв дадал, хэвшлийг бий болгоход уриалсан зөвлөгөө, мэдээлэл, сургалтыг зохион байгуулав.
Түүнчлэн 66 байгууллагуудын дунд эрүүл зүрх аяны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг байгууллага, хамт олон шалгаруулах болзолт уралдаан зарлалаа. Уралдаанд, ажлын байрны нөхцөл болон ажиллагсдын эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйлүүдэд үнэлгээ, судалгаа хийж урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эрүүлжүүлэн, үр дүнг тооцсон байхаар болзолдоо тусгажээ.
Мөн ажлын байранд ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлж, амрах орчин, анхны тусламж авах, ус уух, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх боломж нөхцөлөөр хангасан байх зэрэг 11 шалгуур үзүүлэлтийг тавьжээ.
- Зүрх гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн, анагаахын салбарт титэм эрхтэн гэж ярьдаг. Зүрх бол дөрвөн хөндийтэй булчинлаг шахуургын эрхтэн. Уушгинаас хүчилтөрөгчөөр баяжсан цус гол судас руу шахсанаар бүх эд эрхтнийг цусан хангамжаар хангадаг Минутад 60-90 удаа шахаж байж таваас долоон литр цус сэлбэж, хүний бие организм хангалттай шим тэжээл авч байдаг.
СЭТГЭГДЛҮҮД /0/