"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэх асуудлаар санал авч эхэлжээ

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэх асуудлаар санал авч эхэлжээ

Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг шинээр нэвтрүүлж буй талаар УИХ-аас мэдээлсэн. Энэ нь хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах шинэ хөшүүрэг болох юм. Иргэд petition.parliament.mn системд нэвтэрч, тодорхой асуудлаар өргөдөл бичин, иргэдээс санал авах боломжтой. Тэгвэл уг системд нэгэн иргэн  "Цалинтай ээж" буюу 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл гаргаж, иргэдээс санал авч эхэлсэн байна. Иргэд уг систем рүү нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Саналыг 30 хоногийн хугацаанд авах бөгөөд 100 мянгаас илүү хүн дэмжвэл хууль санаачлах шатанд шилжих юм. Иргэд И-Монголиа, төрийн цахим үйлчилгээний 130 цэгээр дамжуулан санал өгөх боломжтой аж. 

Тухайн асуудлыг 30 хоногийн хугацаанд 33 мянга ба түүнээс дээш иргэн дэмжвэл ажлын хэсэг байгуулна. 70 мянгаас дээш хүн дэмжвэл хяналт шалгалтын түр хороо, 100 мянгаас их бол УИХ-ын холбогдох Байнгын хороо хууль санаачлах юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу