Аймгийн ИТХ ын ээлжит зөвлөлийн хуралдааны үер хэлэлцсэн 2023 оны улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн явц байдлын тухай асуудлыг хэлэлцэх үер төлөөлөгчид саналаа илэрхийлсэн юм.
ИТХ-ын төлөөлөгч М.Түмэнжаргал: Залуу хүмүүс байна даа, интернэтээс юм хараач, хажуугийн хот, нийслэлээс санаа оноо аваач. Та нар нэг зүйлд баригдаж, хайрцганд орчихоод байна. Өнгө будгийн хослол, дизайнаа сайжруул, түмэн зүйлийн барилгын материал гарчихаад байхад Эрдэнэтийнхээ хэдэн барилгын материалын дэлгүүрийг эргэлдүүлээд байдаг юмуу, хаашаа юм. Үндсэндээ материалын сонголт гэсэн үг шүү. Өнгө будаг, дизайнд анхаармаар байна.
Бид нар нэг зүйлийг нэг жилд нэг мөр хийгээд дуусгадаг баймаар байна. Явган зам маш чухал шүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байтугай эрүүл хүн таварцаглаж уначихаад байна. Барилга захиалагчийн албаныхан, Одгэрэл ээ, харж байгаа биз дээ. Явган зам сайн байвал хүн машин унаад байх ч шаардлага байхгүй. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь авна гээд түгжрэх шаардлага алга. Гэтэл явган зам чинь үнэхээр хэцүү байна.
Явган замыг дандаа энэ хавтангаар хийгээд байх уу, өөр зүйлээр хийх үү? Арай насжилттай юм хийх үү, аль эсвэл аргацаасан юм хийх үү. Явган замын хавтангууд дандаа эвдэрч байна. Шалтгааныг нь та нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгээд хяналт тавьж байгаа хүмүүс нь төсөв дээр сайн газрын материал, тээвэрлэлтийг төсөвт тусгачихаад байгаа хэрнээ муу материалаар хийгээд байна. Хэн хянах юм бэ. Тэр хүмүүсийг би хувьдаа, ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Ирэх жилийн ажлуудад энэ дээр анхаар. Материалын сонголт муу байна гэдгийг хэлээд байгаа юм шүү.
Сургууль цэцэрлэгийн пасад хийх нь зөв, хийх ч ёстой. Гэхдээ та нар инженер хүмүүс байна, дээврээ засаагүй байж пасад хийх боломжгүй гэдгийг мэдэж л байгаа. “Дээвэр засаагүй байж дотор засал хийчихээр жил болохгүй л ус нь ороод явчихдаг. Өнгө будгийг нь сайн хар. Цэцэрлэг заавал эрээн алаг өнгө будаг холилдсон байх ёстой ч юмуу, үгүй ч юмуу. Нэг их хурц өнгөнүүд, хатахаараа ямар болж байгаа билээ. 2013, 2014 оны үед хийгдсэн орон сууцнуудын пасадыг та нар хар л даа. Ямар болсон байна вэ. Түүнийг бид давтаад байна. Шинэ технологи, шинэ барилгын материалууд гараад ирсэн байхад яагаад металл хавтангаар пасад хийж болдоггүй юм. Хувийн орон сууцны барилгууд хийгээд эхэлсэн байна. Яагаад ийм байж болохгүй, дахин дахин нэг зүйлээ хийгээд байгаа юм бэ. Нэг зүйлээ чанартай хийгээд явахгүй бол болохгүй болчихоод байна. Хийсэн зүйл чинь хуурч унаад байгаа нь орц найрлагадаа байдаг юмуу, хяналт тавьж байгаа хүмүүстээ байна уу.
Даваадорж дарга аа, Баян-Өндөр сумыг 2 тэрбум төгрөгөөр цэцэрлэг гээд байгааг болиулаач. Сул тийм зүйл хийж яах гээд байгаа юм бэ. Та хөрөнгө оруулалтын бодлогыг хийж байгаа хүн. Түүний оронд Баян-Өндөр сум нэг жилд нэг зүйлд бүх хөрөнгөө тавиад, Орхон аймгийнхаа, хотынхоо доторх бүх явган замыг стандартынх нь дагуу шинэчилчих л дээ. Арчаагүй уялдаагүй хариуцлагагүй ажиллаж байна шүү та нар ....
















СЭТГЭГДЛҮҮД /0/