Шатахууны нөөц хэвийн байна

Шатахууны нөөц хэвийн байна

2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 18 хоног, Аи-92 автобензин 20 хонгийн нөөцтэй байна. Мөн Аи-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Үүнээс автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй байна гэлээ.

Нийлүүлэгч талаас буюу ОХУ-аас 9, 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг аравдугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар боомтоор сүүлийн дөрөв хоногт 214 вагон буюу 12840 тонн АИ-92 бензин, 278 вагон буюу 16680 тонн дизель түлш орж иржээ. 

Энэ нь АИ-92 бензиний хувьд 8 хоног, дизель түлшний 6-7 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц юм.

2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу