Танилц: Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Цаг уур орчны шинжилгээний газраас 2023 оны арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа.

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар ОЖД–аас 3–4°С–аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байгаа бол сарын сүүлийн арав хоногт харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар:

 Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 3–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцаар сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас бага бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай сэрүүхэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.