Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Орхон аймагт чуулж байна

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Орхон аймагт чуулж байна

 

“Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, хэлэлцүүлэг-2023” эхэллээ

Орхон аймаг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг 2021 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдрийн чуулга уулзалт орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих зорилго нь хөтөлбөртэй уялдаж байгаад талархаж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, гарц, шийдлийг эрэлхийлэх нь энэхүү чуулганы зорилго юм.

Эмэгтэйчүүд маань улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллахын зэрэгцээ жижиг дунд, бичил бизнесийн салбарт түлхүү гар бие оролцон, баялаг бүтээж байна.

Цаашид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг, шийдвэр гаргах төвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах гэхчлэн анхаарах асуудлууд нэлээдгүй бий.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Орхон аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг орон нутагтаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлье.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу