Орон сууцны нэг давхрыг өөрчилж үйлчилгээ явуулахыг хориглоно

Орон сууцны нэг давхрыг өөрчилж үйлчилгээ явуулахыг хориглоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хотод барилгуудын тэр тусмаа 40, 50 мянгатын хуучин барилгуудын нэг давхрыг нүхэлж, цоолж үйлчилгээ эрхэлж байна. Энэ бол оршин суугчдын аюулгүй байдалд харанга дэлдэж байгаа асуудал. Үүнийг анхаармаар байна" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Анхдагч хуулийн төслийг дагуулж Бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хуульд барилгын нэг давхрыг анхнаасаа үйлчилгээний зориулалтаар бариагүй бол бүртгэлийн байгууллага гэрчилгээ олгохгүй. Нэг давхар нь анхнаасаа үйлчилгээний зориулалттайгаар барьсан бол бүртгэлийн байгууллага үйлчилгээний зориулалттай гэсэн гэрчилгээ олгоно" гэв. Томоохон хот суурин газруудад ч мөн адил асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэдэг саналыг ч мөн тусгав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу