-16C°/-4C°
Үүл багаснa
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарсан санал санаачилгын дагуу ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг өнгөрсөн даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох газар хэлтсүүдэд үүрэг болгосон.
Үүнд, Хотын захирагчийн албанаас аймгийн Засаг дарга иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдээс гаргасан санал шүүмжлэлийг баг тус бүрээр нэгтгэж, албатай хамаатай барилга байгууламж, цахилгаан гэрэлтүүлэг, авто зам, хог хаягдлын чиглэлээрх 112 санал шүүмжийг харьяа байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр төлөвлөсөн талаараа мэдээллээ.
Мөн 2024 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын хяналтад иргэдийн төлөөллийг оролцуулах үүрэг чиглэлийг Засаг дарга С.Батжаргал холбогдох газруудад өгөөд буй. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хөндлөнгийн хяналт тавих барилгын мэргэжилтэй гурав хүртэлх иргэдийн төлөөлөл ирүүлэхийг Баян-Өндөр сумын ЗДТГ-т албан бичиг хүргүүлжээ.
Засаг дарга түүний хэлтэс, агентлагийн дарга нарын хамтаар иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарсан саналын дагуу зураг төсөв боловсруулах ажлыг Засаг даргын орлогчоор ахлуулан ЗДТГ-ын ХЭЗХ, ХБТХОХ, ХЗА, ХББЗА хамтран зураг төсвийн саналуудыг хуваарилан авч газар дээр нь үзлэг хийхээр төлөвлөөд байна.
СЭТГЭГДЛҮҮД /0/