БНСУ-аас Монголд суугаа элчин сайд Ким Жун Гү Орхон аймагт айлчлав

БНСУ-аас Монголд суугаа элчин сайд Ким Жун Гү  Орхон аймагт айлчлав

Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, Зөвлөх Квон Хёг сэ, Худалдаа, эрчим хүч, эрдэс баялгийн асуудал хариуцсан I нарийн бичгийн дарга Юн Жи Хён, Буцалтгүй тусламжийн асуудал эрхэлсэн II нарийн бичгийн дарга Им Гыг Хи нар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын урилгаар Орхон аймагт айлчилж, аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр Орхон аймагт Бүгд найрамдах Солонгос улсын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх газрыг нээх хүсэлтээ илэрхийллээ. Орхон аймаг хангайн бүсийн төв, Хөвсгөл, Булган аймаг руу дамжин өнгөрөх газар, хүн амын төвлөрөл их зэрэг нь уг төвийг нээхэд тохиромжтой байршил юм. Уг төв нээгдсэнээр бусад орон нутгийн иргэд ч цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ.

Элчин сайд Ким Жун Гү уг хүсэлтийг судлахаа илэрхийлж, визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх газрыг нээвэл ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу