Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан сарын аяныг аймгийн ЗДТГ-аас эхлүүллээ. “Эерэг хандлага Эрдэнэтээс” уриан дор зохион байгуулж буй "Соёлыг түгээе" аяны хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж байна. Аяны хүрээнд сургалт, нөлөөллийн чиглэлээр нэлээдгүй ажил хийхээр төлөвлөсөн.
Tнэ сарын 8-нд сургалт, нөлөөллийн эхний арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, ХНХЯ-ны мэргэжилтэн, сургагч багш Б.Болороо СӨББ-ын албан хаагч, багш нар болон үйлчилгээний байгууллагын төлөөлөлд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдвээр сургалт орох юм.
- Арваннэгдүгээр сарын 13-17-ны хооронд цуврал өглөөний уулзалт, хэлэлцүүлгийг ААНБ,эцэг эх, асран хамгаалагчид, төрийн байгууллага, ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, өсвөр үе залуучуудад зохион байгуулна.
- Арваннэгдүгээр сарын 15,16-нд Эрүүл мэндийн газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжлийн төвүүдэд хамрагддаг хүүхэд залуусыг сэтгэц, шүдний эмчийн үзлэг, оношилгоонд хамруулна.
- Арваннэгдүгээр сарын 17-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагуудыг хамруулсан хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулна. Мөн олон нийтийн дунд бочи, болон хонхот бөмбөгийн тэмцээнийг сурталчилна.
- Арваннэгдүгээр сарын 19-нд Дуут бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.
- Арваннэгдүгээр сарын 20-30-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай бүлэг бүхий 7, 27 дугаар цэцэрлэг болон “Тэгш боломж” төсөл хэрэгжиж буй 1,2,4,7,13,20 дугаар сургуулиудын эцэг эхчүүдийг хамруулсан арга хэмжээг зохион байгуулна.
- Арваннэгдүгээр сарын 25-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд соёлын өдөрлөг зохион байгуулна.
- Арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын сургуулиудын Хүүхэд хөгжлийн танхим бүхий сургуулиуд, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн сургуулиудад туршлага судлах, багш нарыг чадавхжуулах үйл ажиллагаанд 90 багш хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
СЭТГЭГДЛҮҮД /0/