ИТХ-ын төлөөлөгч С.ГАНЦОГТ: Зэргэлдээх сумдууд чинь мянга мянгаар нь  газар олголт хийгээд байхаар манай аймгийн зохион байгуулалт алдагдаад байна

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 13 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт дараах хэд хэдэн саналыг онцоллоо

-Хэлэх хэдэн санал байна. Гэр хорооллын өрхүүд өөрийн өмчлөлийн газраа зөв зохистой ашиглах, түүнийг барилгажуулах, агаарын бохирдлыг бууруулах, орчны асуудлыг шийдвэрлэхэд дахин төлөвлөлт хийж болохоор байна. Бид гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбож, Цагаанчулуут, Булаг, Рашаант, Их залуу, Наран, Баянцагаан баг зэрэг нэлээд олон байрлалд дулаан дамжуулах төвүүд барьсан. Дээрх багуудад инженерийн шугам сүлжээ татах боломжтой болсон. Дахин төлөвлөлтийн хэлтэстэй хамтран тухайн багуудад барилга барих ажлыг эхлүүлмээр байна. Цаашдаа тухайн хэсэгт хэсэгчилсэн төлөвлөгөө хийх, барилгажуулах ажлыг 2024 оноос анхаараарай гэж хүсье.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрынхаа зориулалтыг өөрчилж, авто засвар, төмөр, чулууны ажил эрхэлж, өөрөө өөртөө ажлын байр гаргаж байгаа иргэдээ бид дэмжинэ. Гэхдээ хажуу хашаандаа амьдарч байгаа хүмүүсийн ая тухтай байдлыг алдагдуулж байгаа явдалд хэлэлцүүлэг хийж, зөв зохистой, хэм хэмжээнийх нь хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангаач ээ гэсэн саналтай байна. Инженерийн шугам сүлжээ татах гэхээр газрын зөрчилтэй байгаа айлууд бий. Эдгээр айлуудтай ч мөн газар дээр нь уулзаж, зөрчлийг арилгах талаас нь онцгой ажил зохион байгуулах хэрэгтэй.

Манай аймагтай зэрэгцэн зэргэлдээх Орхон, Бугат, Сэлэнгэ сум газар олголт хийж байна. Манайх хот төлөвлөлт, зохион байгуулалт яриад байхад нөгөө талаас нь сумдууд газар олголт хийгээд байхаар зохион байгуулалт алдагдаад байна. Жишээлбэл, усны ундарга дээр 1200 айлын газар олгосон байна. Энэ нь цаашлаад булаг, шанд ширгэх, Эрдэнэт хотын зохион байгуулалт алдагдахад хүргэж байгаа тул онцгой анхаарахыг хүсье. Мөн сууришлын бүс байгуулахад анхааръя. Айлаас эрэхээр өөрсдөөсөө хайя. Жаргалант сум, Эрдэнэт хотын дунд дундын сууришлын бүс бий болгох талаас нь 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд анхаарах хэрэгтэй байна. Дараагийн нэг асуудал нь Малчин хороололтой болъё.

Би Баян-Өндөр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Жаргалант суманд 20 га газарт Малчин хороолол бий болгосон. Энэ ажил маань ямар ч төлөвлөлтгүй зогсчихлоо. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, хотоос мал бүхий иргэдийг гаргах ажлыг шидэх ёстой. Жаргалант сум Орхон аймгийн иргэдэд газар олгодог. 2024 оны төлөвлөгөөнд 10 мянган айлын газрыг шинээр сууришлын бүс бий болгох чиглэлээр тусгах хэрэгтэй байна.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%