-16C°/-4C°
Үүл багаснa
Соёл түгээе аяны хүрээнд зохион байгуулагдаж буй Лектор, Докторант Ц.Азбаярын "Өсөлтийн сэтгэлээ" сэдэвт лекц сургалт Залуучуудын ордонд болж өнгөрлөө
Суралцах үйл явц нь өөрөө адармаатай бөгөөд хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Хүн өөрөө өөртөө том зорилго тавиад түүндээ алхам алхмаар ойртож байвал тэр хэмжээгээрээ сэтгэл хангалуун амьдардаг. Ялангуяа зорилго нь тэсвэр тэвчээр, хугацаа шаардсан байх тусам тухайн хүн зорилгодоо хүрэх үед илүү аз жаргалтай болдог талаар нэр хүндтэй сургуулийн хийсэн судалгаа байдаг. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд таны амжилт бусдаас биш зөвхөн танаас, таны гаргах шийдвэрүүдээс шууд хамаарна гэдгийг цаг үргэлж санаж явууштай.
Шинэ мэдлэг чадвар эзэмших тусам таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж өснө. Бизнесийн удирдлага, санхүү, маркетинг, хүний нөөцийн чиглэлээр суралцсан бизнес эрхлэгчид энэ талаар ямар ч сургалтад хамрагдаагүй бизнес эрхлэгчтэй харьцуулахад хамгийн багадаа 50%-иар илүү амжилттай ажилладаг байна.Тиймээс аливаа бүх зүйлд хүн суралцсаар байх нь чухал хэрэгцээний нэг юм.
Нэгэнт ач холбогдлоороо хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн болохоор тухайн хүнд суралцах цаг, боломж хэзээ ч гарахгүй явсаар нэг л мэдэхэд оройтсон байдаг. Эсрэгээр байгууллагын захирал нь байнга суралцдаг төдийгүй ажиллагсдаа тогтмол сургалтад хамруулдаг компанийн үйл ажиллагаа тэлж, хурдтай өсдөг жамтай.
Дэлхийн хүчирхэг гүрнүүд Аж үйлдвэржилтийн 4 дэх хувьсгал эхэлсэн тухай зарлаад зогсохгүй энэ нь хиймэл оюун ухаан, их хэмжээний дата боловсруулалт, роботиксын эрин зуун байх талаар ярилцаж байна. Цоо шинэ сорилууд шинээр бий болж буй өнөө үед бид өөрийн байр сууриа эзлэн урагшлахын тулд тасралтгүй суралцан шинэ эрин зуунд шаардлагатай мэдлэгийг цаг алдалгүй эзэмшин үнэ цэнээ нэмэгдүүлэх нь юу юунаас чухал юм.Бидний сургалтанд ач холбогдол өгч оролцож буй Эрдэнэтчүүдэд тэрээр талархал илэрхийлж улам суралцсаар байхыг хүссэн юм
СЭТГЭГДЛҮҮД /0/