-16C°/-4C°
Үүл багаснa
Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 13 дугаар хуралдаанд ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай дараах мэдээллийг хийлээ.
-Бид шинэ сууришлын бүс байгуулахын тулд 2024 оноос эхлэн тухай тухайн жилдээ хөрөнгө оруулалтыг нь төлөвлөн, сууришлын бүсээ бий болгож, дэд бүтцийг нь шийдсэний дараа газар олголтын төлөвлөгөөгөө оруулж ирээч ээ гэсэн эхний санал байна. Хоёрдугаарт, би ажлынхаа зав чөлөөгөөр www.egazargov.mn сайтыг судалж, ухаж байна. Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр өнгөрсөн цаг хугацаанд олгогдчихсон байгаа газрыг эзэмшигч бүх аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдоод, хөрөнгө оруулалт хийгээгүй газруудыг хүчингүй болго. Нэг даргын хаалгыг сахиж суугаад, нөгөөтэй нь хэдэн өдөр архи ууж, хоол идэж байгаад хууль бусаар барилгаа эхлүүлчихдэг. Үүний нэг тод жишээ бол Очир төвийн хажуугийн орон сууцны барилга байна. Өчигдөр бид уг барилгаар орсон. Энгийн нүдээр тоолоход найман давхар барилга болчихсон байна. Хэдүүлээ чөтгөрийн тойрог руугаа живлээ шүү. Энийг яаралтай шийдэж, урагшаа харж ажлаа хийхээс гадна хойноо байгаа заваан зунгаарсан асуудлыг нэг талд нь шийдэх санал байна. АН ,МАН ялгаагүй газартай холбоотой будилаан зөндөө бий. 2а хорооллыг эхлээд нэг хүнд тэр чигт нь олгосон дараа нь хууль бусаар замбараагүй тав хуваасан та нарт их асуудал байгаа шүү хэлчихэе.
Дараагийн нэг зүйл хэлье. Орхон аймагт газар олголт хийгдсэн асуудлаар Хурлын даргын зүгээс Тагнуулын Ерөнхий газарт хүсэлт өгөх ёстой юм байна. Хувь хүний нууцтай холбоотой учраас мэдээллийг хамаагүй авч, ил хэлэлцэж болдоггүй юм байна. Тиймээс энэ асуудлыг нэг бүтэн хуралдаан болгож хэлэлцэх санал оруулж байна. Хурлын дарга та Тагнуулын байгууллагад албан тоот явуулж, хэн, хэзээ, ямар зориулалтаар газар аваад, түүнийгээ дамлан зарж, яаж замбараагүйтэлд хүргэсэн талаар мэдээллийг ил болгох хэрэгтэй байна. Газрын олголттой холбоотой сонсгол хийж нээлттэй иргэдэд мэдээлэл өг.
СЭТГЭГДЛҮҮД /0/