Энэ жил самрын гарц муу байгаа тул болц нь болоогүй байхад түүхгүй байхыг анхааруулав

Энэ жил самрын гарц муу байгаа тул болц нь болоогүй байхад түүхгүй байхыг анхааруулав

 Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн  1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг.

Намрын улиралд иргэд самар жимсэнд явдаг. Энэ жилийн тухайд өнгөрсөн 2-3 жилдээ харьцуулахад самрын гарц харьцангуй маш бага байх. Тиймээс үүнтэй холбогдуулан иргэдийг самар ихээр түүхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас  анхааруулав. Самрын болц 10 сард бүрэн гүйцдэг. Харин болц нь бүрэн гүйцээгүй байгаа энэ үед самар түүх нь байгаль орчинд халтай бөгөөд самрын мод гэмтээж байгаль орчинд төдийгүй “ХҮНИЙ” эрүүл мэндэд халтай гэдгийг анхааруулахын сацуу “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ” хайрлах хуш модны нөөцийг хамгаалах хэрэгтэйг сануулав.

Орхон аймаг нь Булган аймагтай хөрш зэргэлдээ оршдог. Тиймээс Булган аймгийн сумдуудаас самар түүх нь элбэг энэ үед хачигт хазуулах эрсдэл гардаг тул байгалийн жимс түүхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүлэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу