Орхон аймгийн "Ардчилсан нам"удирдлагын багаа шинэчилжээ

Орхон аймгийн "Ардчилсан нам"удирдлагын багаа шинэчилжээ

Орхон аймгийн Ардчилсан нам шинэ үеийн залуустаа итгэл найдвар хүлээлгэн, ирэх жилүүдэд ажиллах удирдлагын багийн бүтцээ шинэчилжээ. Орхон аймгийн Ардчилсан намын хороо өнгөрөгч 10 сарын 21-нд хуралдаж, тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Ц.Батхуяг гишүүдийн олонхийн дэмжлэг авч , Орхон аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдов. Ардчилсан Намын үндсэн дүрмэнд заасан эрх үүргийн дагуу намын дарга Ц.Батхуяг удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлэн, энэ сарын 14-нд намын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталжээ. Орхон аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаа хариуцсан Дэд даргаар И.Баасанжав, Н.Жаргалсайхан, Г.Алтангэрэл, Д.Доржпүрэв, Д.Энхзориг, З.Хатанбаатар, аймгийн намын Хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Оргилболдыг томилсон байна. Ц.Оргилболд нь Эрдэнэт хотод 1991 онд төрсөн, санхүү эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, магистр, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч залуу юм. Эдгээр залууст хандаж Ц.Батхуяг хэлэхдээ, Монгол улсын хууль ёс, Ардчилсан намын үндсэн дүрмийг баримталж улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу