-16C°/-4C°
Үүл багаснa
УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал "Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн асуудлаар мэдээлэл өглөө.
Эрдэнэтийн 49 хувь: 400 сая ам.долларын 72.9 хувь ТӨРИЙН МӨНГӨ
“Эрдэнэт үйлдвэр” Монгол Улсын төсвийн хамгийн том орлогыг 40 жил бүрдүүлсэн. Монгол Улсын ДНБ-ий 6.1 хувийг, нийт гарч байгаа экспортын 9.4 хувийг дангаараа бүрдүүлж байгаа том үйлдвэр. Энэ үйлдвэрийг улс төрчид янз бүрээр ярьдаг. 40 жил Монгол Улсын тэжээсэн энэ үйлдвэр цаашдаа 70 жил монголд үр өгөөжөө өгөх нөөцтэй болох нь батлагдсан байдаг.
Энэ үйлдвэрийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны зургаадугаар сарын 29 буюу УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр монголын компани авсан талаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд мэдээлж байсан.
"Эрдэнэт үйлдвэр", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр" гурав яагаад холбогдож, шүүх дээр хүртэл хамт очиж байна вэ? Учир нь "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ээс гарч байгаа шохой, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс гарч байгаа ган бөмбөлөг зэрэг нь "Эрдэнэт үйлдвэр" дээр очиж нийлүүлэгдэж, тус үйлдвэрийг тогтвортой үйл ажиллагаа явуулах ханган нийлүүлэлтийг нь хийдэг. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр"-ийг эзэмшилдээ авахын тулд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй хамт авч байж стратегийн ач холбогдолтой.
Эрдэнэтийн 49 хувь дээр 400 сая ам.доллар босгох шаардлагатай болсон. Энэ хэмжээний мөнгийг өмч хувьчлал, концессоор төрийн өмчийг хувьчилж, эндээс гарч ирж байгаа бүх мөнгөний урсгалыг бүх боломжид хувилбараар төвлөрүүлсэн. Ингэхдээ QSC компани болон Худалдаа хөгжлийн банкны эзэмшилд байсан “Хөтөл” ХХК гэх хоёр компаниас бүх мөнгөний урсгалыг төвлөрүүлж, энэ мөнгөөрөө 400 сая ам.доллар босгох процесс явсан байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг авсан 400 сая ам.долларын 72.9 хувь нь Сангийн яам, Хөгжлийн банк, Монгол банк, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ээс бүрдсэн. Төрийн өмчийг УИХ, Засгийн газраас шийдвэр гаргуулж, ердөө дөрвөн жилийн хугацаанд энэ их нүүдлийг зурж, сонгуулиас өмнө хууль бус процесс өрнөсөн. 2019 онд л олон нийтэд ил болсон. Энэ асуудал өнөөдөр шүүх дээр ирсэн гэсэн үг. Шүүх дээр очиж, хэрэг эцэслэгдэх учиртай. Шүүх дээр 3.5 сая иргэний анхаарал очих учиртай" гэв.
СЭТГЭГДЛҮҮД /0/