C°/C°
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор 14 дэх жилдээ зохион байгуулж буй “эрсдэл ба стандарт” форум өнөөдөр үндэсний хэмжээнд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэл, 21 аймаг цахимаар оролцлоо.
Тус форумын зорилго нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийн эрсдэл хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх ажээ.
Улаанбаатар хотод гурав хоног, орон нутагт бүтэн өдрийн турш болох тус форумын салбар хэлэлцүүлэг, уулзалтыг Орхон аймаг орон нутагтаа эхлүүлээд байна.
Салбар уулзалтын үеэр орон нутгийн хэмжээнд эрсдэл ба стандартын чиглэлээр нийт 14 илтгэл хэлэлцүүлж санал дүгнэлт боловсруулж шийдлийг тодорхойлох юм. Тухайлбал: "Гамшгийн эрсдэлийн өсөлт, бууруулах арга зам", "Эрсдэл даатгалын салбарын хөгжил", "аймгийн түвшинд гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал", "эрсдэлийн үнэлгээ ба анхаарах асуудал", "Эрсдэлийг удирдах стандарт" зэрэг илтгэлүүдийг яг одоо хэлэлцүүлж байна.
Төрийн болон мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд, ЖДҮ эрхлэгчид, иргэний нийгмийн болон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын 110 гаруй хүний төлөөллийг оролцуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Стандарт хэмжил зүйн газраас зохион байгуулж байна.
СЭТГЭГДЛҮҮД /0/