БНХАУ-ын Ухань хоттой Ухаалаг хот буюу цахимжуулалтын чиглэлээр хамтран ажиллана

        БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Ху Ли Шан-аар ахлуулсан зочид төлөөлөгчид өнөөдөр манай аймагт зочиллоо. 
Орхон аймаг болон БНХАУ-ын Ухань хотууд нь хоёр талын Хурал, захиргааны байгууллагуудын түвшинд 2021 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоох асуудлаар хэлцэл хийж эхэлсэн билээ. Үүний үр дүнд өнөөдөр хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсрол, ухаалаг хот буюу цахимжуулалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэж байна. 
        Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат  уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:  “Орхон аймаг болон БНХАУ-ын Ухань хотуудын нийгэм эдийн засгийн салбарт чухал ач холбогдолтой уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 
     Ухань хот нь үйлдвэрлэл шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн, нийгэм соёлын салбарын асуудал ээлтэйгээр шийдэгдэж чадсан хот билээ. Иймд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал эдийн засаг, инноваци нийтийн тээвэр, "Ухаалаг хот", цахимжуулалт зэрэг салбарт хамтран ажиллах талаар саналаа танилцуулсан юм.
      Мөн Ухань хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Ху Ли Шан нь Ухань хотын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагаа улам өргөжин, цаашид хамтдаа хөгжих боломжийг нээн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Ийнхүү уулзалт талууд санамж бичигт гарын үсэг зурсанаар өндөрлөлөө. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.