C°/C°
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орон сууцны “Уурхайчин-2” хороололд байр захиалсан 319 ажилтныхаа хохирлыг эхний ээлжинд барагдуулахаар өнгөрсөн есдүгээр сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэр гаргуулсан. Ерөнхий захирлын тушаалын дагуу Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, дээрх шийдвэрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар, “Уурхайчин-2” хороололд байр захиалсан 319 ажилчдаас 277 хүний бичиг баримтыг нягтлан шалгаж, нийт 7.9 тэрбум төгрөгийг шилжүүлж, хохирлыг барагдуулжээ. Одоо үлдсэн 43 захиалагчийн баримт материалыг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн захиалагч төлбөрөө гэр бүлийн болон өөр хүний данснаас шилжүүлсэн, гүйцэтгэгч компанийн захирлын хувийн дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрснийг нягтлан, тухайн ажилтны төлбөр мөн эсэхийг баталгаажуулсны дараа хохирлын мөнгөн дүнг үнийн өсөлттэй уялдуулан тооцож олгох юм.
Төслийн гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гурван жил хохирсон ажилчид мөнгөө буцаан авсандаа баярлаж, Эрдэнэт үйлдвэртээ талархал илэрхийлсээр байна.
СЭТГЭГДЛҮҮД /0/