М.Бат-мөнх: Өмхий мах ашигласан эсэхийг шалгахаар ажлыг хэсэг томилогдсон

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Т.Батмөнх Бид ажилчдын хоолны асуудлаар тогтмол хяналт шалгалт явуулдаг. Хоол хүнсний  асуудлыг шалгаж, хянадаг хэлтэстэй.

\Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн газраас  шалгаж, хянахаас гадна хоол зүйч байнга ажиллаж өдөр тутмын хяналт тавьдаг гэж олйгож байна.  Ямартай ч уг мэдээллийн дагуу ажлыг хэсэг гаргаж, хяналт шалгалт явуулж эхэлсэн.

Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Мөнгөншагай: Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хоол үйлдвэрлэлийг  хариуцан  ажилладаг "Оддөл" компани өмхийрсөн махаар хоол хийсэн эсэхийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна. “Оддөл” компанийн хөрөгчнөөс дээж авч бид  шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу гараагүй байгаа учраас одоогоор тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна.  Уурхайчдаас хордлогод орсон, эрүүл мэндийн байдалд нь сөргөөр нөлөөлсөн гэх мэдээлэл яг одоо бол  ирээгүй байна.  Шинжилгээний хариу гарсны дараа уг асуудлын талаар эргээд ажилчдад болон иргэдэд  мэдээлэл хүргэнэ.Одоогоор тухайн компани дээр нарийн хяналт шалгалтын ажиллагаа үргэлжлээд явж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.