Халаалтгүй байранд иргэд зутарч байна

Өвлийн улиралд орон сууцны айлуудын асуудал нь халаалт болдог. Халаалт, цахилгаангүй бол амьдрал зогсоно л гэсэн үг. Гэр хорооллын айлууд шиг хүссэн үедээ гал түлж дулаацаж, хоол цайгаа залгуулах боломжгүй учраас халаалтаа л хүлээж суухаас өөр аргагүй. Ийм байдал тун саяхан ашиглалтанд сүр дуулиантай орсон Гранд гарден хотхоны  оршин суугчдад тулгараад байгаа юм. Тэд идэр ес тачигнаагүй байхад гэртээ хүйтэн зутруухан байгаа тухайгаа хэлж ярьж асуудлыг тавьсан ч  тухайн байрны удирдлагууд засч янзлаж байна хүлээ гэж хэлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Тус байрын оршин суугч Н.тэй холбогдож холбогдож мэдээлэл авсан юм. Тэрээр манай хотхон тэр чигтээ халахгүй байгаа юм биш нэг байрны нэг орцны  айлууд  халаалт маш муу өнгөрсөн жил бүүр халахгүй хөлдөх шахсан энэ жил үл ялиг халаалт байгаа ч маш зутруу өвөлжиж байна. Төр энэ байранд улсын комисс ажиллуулаад дүгнэлт гаргаад оршин суугчид орсон байж таарна шүү дээ гэтэл одоо гүйцэтгэгч компани "Эрдэнэт ус "ДТС ОНӨХК хоёр үл ойлголцлоос үүдэлтэй оршин суугчид зутруу өвөлжих болчихоод байна. 

Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцаас хариулт авлаа.

Grand garden” хотхоноос халаалттай холбоотой гомдол оршин суугчдаас  ирсэн. Барилгын гүйцэтгэгч нь “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-аас тусламж хүсч шаардлагатай арга хэмжээ авах талаас хүсэлт хүргүүлсэн тухай мэдээлэл өгсөн байсан. Оршин суугчид мэргэжлийн байгууллагаас мэдээлэл хүсч байна 

2А, Grand garden, Platinum plus, Deedes tower, Royal castel гэсэн 5-6 аж ахуйн нэгж шинэ орон сууц барьж, айл өрхүүддээ дулаан халаалтаа өгөөд явж байна. Эдгээрээс ганц Grand garden хотхон дээр асуудал үүсээд байгаа юм. Уг нь адилхан л ЦТП, адилхан л тоног төхөөрөмжөөр бүгд халаалтаа авч байна. Гэхдээ Grand garden-ы зураг төсөлд нь ЦТП-ээс гадна орон сууцны байрны хонгилд холигч насосны узель тусгагдаагүй юм билээ. Манай байгууллагын зүгээс зурагт тусгагдаагүй ч 8-аас дээш давхартай барилгууд заавал холигч насосны узель байрлуулах шаардлагатай, тэгж байж байр нь хална гэдгийг сануулж хэлсэн. Нийт 4 блок байрны 2-т нь холигч насосны узель тавьсан ч ажиллуулаагүй байгаа гэж дуулдсан. Эхний хоёр блокын айл өрхүүд манайтай гэрээ байгуулсан тул бид бас “Яагаад насосыг ажиллуулахгүй байгаа вэ” гэдэг дээр шаардлагаа тавьсан. Гэтэл холигчийг ажиллуулахаар сүүлийн ашиглалтад орсон 2 байрныхаа дулааныг булаагаад, халахгүй байгаа тухай яриад байна. Ямартаа ч манай байгууллагад “Суурилуулахад хамтарч ажиллана уу” гэсэн албан бичиг ирсэн. Тухайн байгууллага энэ асуудлаа мэдээд, манай руу хандаад байгаа боловч оршин суугчдадаа арай өөр тайлбар өгөөд байх шиг байна. Ер нь бол “Орон сууцны тухай” хуулиар Гүйцэтгэгч компани нь эхний 3 жилдээ тухайн орон сууцанд гарч байгаа бүх асуудлыг шийдвэрлэх ёстой. Манай байгууллага эхний 3 жилд нь ус алдах болон яаралтай дуудлагаас бусад зүйлд очих үүрэг хүлээдэггүй.

"Гранд гарден" буюу гүйцэтгэгч байгууллагын зүгээс тайлбар өгөв. "Гранд гарден" хотхоны менежер Б.Галбадрах: Бид мэргэжлийн байгуулага зөвлөсөн учир насосны узель шинээр суурилуулсан гэвч халаалт горимын дагуу зарим айл өрхүүдэд очихгүй байна. Мэргэжлийн байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ёстой биздээ бид удаа дараа албан хүсэлт хүргүүлж манай асуудалд хамтраад өгөөч гэсэн боловч өнөөдрийг хүртэл ирж үзэж хамтран шийдэлд хүрээгүй байна. ДЦС ирүүлж буй горимоор бид халаалтаа оршин суугчдад дамжуулж байгаа. Гадаа хүйтрээд  ирэхээр дулааны хэм нэмэгдэнэ бидэнд мэдэгдсэн. Гүйцэтгэгч компаний зүгээс хэдхэн айлын асуудал гээд хаяагүй араас нь хөөцөлдөөд явж байна. Ер нь гүйцэтгэгч компани хэдий хариуцлага хүлээх ёстой ч бид мэргэжлийн байгууллагаас зөвлөн туслах зүгээс тусламж гуйх нь зөв шүү дээ. Ямартай ч уг асуудал ойрын хугацаанд шийдэгдэх байх гэж бид найдаж байна. 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%