ХӨСҮТ: Хятадад тархаж буй "Явдаг хатгаа"-гаар хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй"

Хятад улсад тархаж байгаа амьсгалын замын халдварын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаагаас тодрууллаа.


-Хятад улсад сүүлийн үед уушигны хатгаа нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ удаагийн амьсгалын замын халдварын талаар мэдээлэл өгөөч?

-Дэлхий нийтэд БНХАУ-ын бага насны хүүхдүүдийн дунд уушигны хатгааны өвчлөл нэмэгдлээ гэдэг мэдээллийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд тараасан. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэмэлт тодруулгыг хүсэхэд цар тахлын дараагаар амьсгалын замын халдвар, уушигны хатгааны өвчлөл нэмэгдсэн гэсэн. Энэ уушигны хатгаа нь нянгаар үүсгэгддэг.

Ер нь насанд хүрэгчдэд шинж тэмдэг нь бүдэг балархай, хөнгөн явцтай байдаг учраас халдвар авснаа мэдэхгүй явж байгаад эдгэрчихдэг.

Тийм учраас энэ өвчлөлийг "Явдаг хатгаа" гэж нэрлэдэг. Хэрвээ 0-5 насны хүүхдүүд энэ халдвар авбал хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй. Тэр утгаараа дэлхийн улс орнууд бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа эсэхийг хянаж, судалж байна.

-Тэгвэл шинж тэмдгийн хувьд ялгарах зүйл байгаа болов уу?

-Бусад амьсгалын замын халдвар болон уушигны хатгааны шинж тэмдэгтэй ижил. Хуурай ханиалгана, халуурна, амьсгаадна. Арай жаахан ялгаатай шинж тэмдэг гэвэл хүүхдэд чихний үрэвсэл байдлаар илэрдэг нянгийн халдвар. Эмчилгээний хувьд нянгийн халдвар учраас антибиотек, эм бэлдмэлээр эмчилнэ. Монгол Улсад хангалттай хүрэлцээтэй байдаг антибиотекийг хэрэглэнэ.

Нянгийн гаралтай халдвар зарим улс оронд нутагшмал буюу байнгын бүртгэгдэж байдаг.

Тэр утгаараа нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл болох шаардлагагүй. Бидний хийсэн эрсдэлийн үнэлгээ дунд гарсан. Гэсэн хэдий ч бид бэлэн байдлаа хангаж, холбогдох байгууллагуудад мэдээллээ хүргэн ажиллаж байна.

-Тухайн улсад зорчиж, шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Хэрвээ тийм тохиолдол илэрвэл хэрхэн оношилж, тогтоох вэ?

-Ер нь Хятад улсад зорчиж ирсэн иргэд 7-28 хоногийн хугацаанд өөртөө амьсгалын дээд зам, уушигны хатгааны шинж тэмдэг илрэв үү гэдэгт хяналт тавих шаардлагатай. Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаж, PSR шинжилгээний сорьц авхуулна. Бид томуу төст өвчин үү, уушигны хатгааны нян илэрч байна уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр заавал баталгаажуулна. Эрүүл мэндийн байгууллагад хандаж, мэдээллээ өгөх нь зүйтэй.

 

Эх сурвалж: news.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%