БНСУ түүхэнд байгаагүй олон цагаач ажилчин авна гэв

Өмнөд Солонгос улсын хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолтой нүүр тулаад буй. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу 165 мянган мэргэжлийн бус цагаач ажилчин хүлээж авах болжээ. 165 мянга нь бүх цаг үеийн хамгийн өндөр тоон үзүүлэлт юм. Мөн "E-9″ буюу мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр ирж байгаа гадаадын ажилчдын ажиллах боломжтой салбаруудыг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, зоогийн газар, уул уурхай, ойн аж ахуй зэрэг салбарт багтана. 

Энэ хүрээнд Чежү, Сэжон болон бусад 98 засаг захиргааны нэгжид байрлах ресторануудад гал тогооны туслахаар гадаад ажилчдыг авахаар төлөвлөжээ.

Салбараар нь авч үзвэл үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон буюу 95 мянган хүн, газар тариалан, мал аж ахуйн салбарт 16 мянга, үйлчилгээний салбарт 13 мянга, загас агнуурын салбарт 10 мянга, барилгын 6000, усан онгоцны үйлдвэрт 5000 ажилчин авахаар тус тус төлөвлөжээ. 20 мянган ажилчныг салбар харгалзахгүй ажиллуулна. 

"E-9″ визийг нарийн мэргэжлийн бус ажил хөдөлмөр эрхлэх цагаач ажилчдад олгодог. Өмнөд Солонгост "E-9" визээр нэвтэрч буй цагаач ажилчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр энэ онд 120 мянга болжээ. Цагаач ажилчдын тоо 2021 онд 52 мянга, 2022 онд 69 мянга байсан.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%