М.Түмэнжаргал: Өмнө нь бид нэг дор 50 тэрбум төгрөгөөр авто замаа шинэчилж байсан удаа үгүй

-Ирэх жилийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын онцлох ажил нь авто замын засвар шинэчлэлт байна. Өмнө нь бид нэг дор 50 тэрбум төгрөгөөр авто замаа шинэчилж байсан удаа үгүй.  Ирэх онд улсын чанартай  A1001, A1002 авто зам VI  хороолол хүртэл дөрвөн эгнээгээр үргэлжилж байгаад дуусдаг. Иймд  дууссан цэгээс нь цааш  Жастын ШТС хүртэл дөрвөн эгнээ болгоно.  Ингэхдээ энэ зам нь хоёр талаараа явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй, газар доогуур хоёр нүхэн гарцтай, авто машины зогсоолтой байхаар төлөвлөсөн. Энэ нь Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Эко хороолол орчмын зам юм. Баяр наадмын өдрүүдэд ялангуяа зургаадугаар сарын нэгэнд энэ хэсэгт авто машины бөөгнөрөл, хөдөлгөөн урсгал нэмэгддэг учраас шинэчилнэ.  
    2а хороолол, 7 хороолол Сансар худалдааны төв  орчим, ПДҮ, Ёс заншлын өргөө рүү зорчдог хэсэгт  хатуу хучилттай авто зам тавина. Дэнж, Эрдэнэ багийн авто зам жил бүр асуудал үүсдэг. Сууриар нь шинэчлэхээс өөр шийдэл байхгүй. Ирэх онд Кувейтийн тойргоос дээш Эрдэнэ багийн самбар хүртэл шинэчилнэ. Зарим хэсэгт  хөрс хуулалт хийнэ. Энэ хэсгийн зам Дэнж, Эрдэнэ гээд хоёр багийг хамардаг. Дэнж багт 2,7 км, Эрдэнэ багт 900 орчим метр нийт 3,6 км авто зам бий. Нэн түрүүнд засах шаардлагатай 1,6 км авто замыг бүрэн шинэчилж, засварлана.  2024 онд нийтдээ 47 байршилд авто замын шинэчлэл, хучилтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.