О.Ариунгэрэлт: Ирэх жил 6 сургуулийн мэдэлд “Үдийн цай” хөтөлбөрийг шилжүүлнэ

О.Ариунгэрэлт: Ирэх жил 6 сургуулийн мэдэлд  “Үдийн цай” хөтөлбөрийг  шилжүүлнэ

Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2023 оны хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хэлэлцэж байна.  Сурагчдын "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой төлөөлөгчийн асуултад аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт дараар хариултыг өглөө. 

Ерөнхий боловсролын сургуулиудад  “Үдийн цай”  хөтөлбөрийн хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг  тухайн сургууль дотроо сонгон шалгаруулалтын комиссоо бүрдүүлж сонгодог.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 15 сургууль дээр 12 компани түрээсийн хэлбэрээр “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  БШУЯ-наас “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулахаар нийслэл болон Орхон, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайны түрээсийн  үйл ажиллагааг зогсоож, сургуулийн мэдэлд шилжүүлэхээр бэлтгэл хангаж байна.

 Манай аймгийн хувьд ирэх онд эхний ээлжинд  1,2, 4, 20, “Уран эгшиг “ зэрэг зургаан  сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг  сургуулийн мэдэлд шижлүүлэхээр тоног төхөөрөмж, их засвар хүний нөөцийн судалгааг гарган саналаа өгсөн.  “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох төсөв нь  1500 төгрөг. Сургуулийн мэдэлд шилжсэнээр  дундаас ашиг харахгүйгээр 100 хувь хүүхдүүдэд зарцуулах боломж бүрдэнэ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу