Хүчирхэг "арслан"-гууд Эрдэнэт хотноо зочилж, отгон клубээ өлгийдөн авлаа

Хүчирхэг "арслан"-гууд Эрдэнэт хотноо зочилж, отгон клубээ өлгийдөн авлаа

Арслангийн "архираан" Хүчирхэг "арслан"-гууд Эрдэнэт хотноо зочилж, отгон клубээ өлгийдөн авлаа. Энэ бол хичээнгүй бөгөөд хүчирхэг залуусын нэгдэл "Bayanburd lions club" юм. Олон Улсад 200 гаруй улсад үйл ажиллагаагаа өртөөлсөн тус нэгдэл нь чөлөөт цагаа бусдын төлөө, нийгмийн сайн сайханд зориулахад чиглэсэн сайн дурынхны эв санааны үүсгэлээр бий болсон түүхтэй. LIONS хэмээх үг нь Арслангууд гэж орчуулагдахаас гадна клубын уриаг товчилсон хэлбэрээр илэрхийлдэг байна.

Мөн билэг тэмдэг болсон Арслангийн нүүр 2 тийшээ чиглэж байдаг нь нийтийн эрх ашгийн төлөө сайн сайхан үйлсийг зүг бүхэнд, газар бүрт удирдан зохион байгуулна гэсэн утгыг илэрхийлдэг. Нэг толгой нь өнгөрсөн цаг хугацааны гайхамшигт түүхийг хамгаалж, нөгөө толгой нь Арслангийн хөдөлгөөний ирээдүйн замналыг харж ажиглаж байдаг гэсэн утгыг агуулжээ. Өнөөдрөөс эхлэн сайн санаачлага нийгэмд түгэж, залуусын үлгэрлэл, манлайллаар дамжуулан олон эерэг өөрчлөлтийг авч ирэх нь гарцаагүй юм. Хүчирхэг Арслангийн "архираан" буюу хийх ажлынх нь цар хүрээ улс орон даяар түгэн дэлгэрч, гайхамшгийг бүтээх болтугай.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу