Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Евсиков Алексей Николаевич, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдинов албаны хүмүүсийн хамтаар Орхон аймагт зочиллоо.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд болон албаны хүмүүс оролцов.
Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Евсиков Алексей Николаевич хэлэхдээ: “ОХУ болоод Орхон аймаг Эрдэнэт хотын хамтын ажиллагаа, хөгжил дэвшил салшгүй холбоотой гэдгийг онцлон цаашид соёл боловсрол, нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой” гэв.
Орхон аймаг Эрдэнэт хот нь ОХУ-ын Улаан-Үдэ хоттой ах дүү найрамдалт харилцаатай бөгөөд цаашид Эрхүү мужтай хамтын ажиллагаатай болохоор зорьж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэллээ. Мөн аймаг орон нутаг сүүлийн жилүүдэд хотын өргөжин тэлэх асуудалд онцгой анхаарч ИШС, дахин төлөвлөлтийн ажлуудыг төлөвлөн хийж байна. Эдгээр ажилд мэргэжлийн инженерүүд шаардлагатай тул энэ чиглэлийн мэргэжил судлалаар оюутан суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
-10°C / -4°C
Эрдэнэт · Цас
















СЭТГЭГДЛҮҮД /0/