Дэлхий даяар омикроны дэд JN.1 хувилбар хурдацтай тархаж байгааг анхаарууллаа

Дэлхий даяар омикроны дэд JN.1 хувилбар хурдацтай тархаж байгааг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн омикрон омгийн дэд хувилбар болох  JN.1 -ийг “анхаарал татсан хувилбар” ангилалд оруулснаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар олон нийтэд үзүүлэх эрсдэл бага гэж дүгнэж буй ч Энэтхэг, Хятад, Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн оронд өргөн хэмжээгээр тархаад байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр JN.1 дэд хувилбар одоогоор нийт халдварын 15-29 хувийг эзэлж байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр JN.1 нь одоогоор лабораторид шинжлэгдсэн эерэг тохиолдлын долоо орчим хувийг эзэлж буй аж. Гэхдээ одоо ашиглаж буй коронавирусийн вакцинууд JN.1 болон бусад тархалт өндөртэй хувилбаруудын эсрэг үр дүнтэй үйлчлэхийг ДЭМБ баталжээ.

Мөн энэ өвөл Ковид болон бусад халдвар нэмэгдэж болзошгүйг ДЭМБ анхаарууллаа. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуу, амьсгалын замын синцитиал вирус (RSV), хүүхдийн уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчлөлүүд нэмэгдэж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу