Ачит Ихт" ХХК аймгийн ЗДТГ-ын 2023 оны хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын 17 дугаар сургуульд химийн хичээлийн иж бүрэн кабинетийг 65 сая төгрөгөөр тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
2017 оноос хойш хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон ажил арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.
Өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын 14, 20, Жаргалант сумын сургуулиудад химийн хичээлийн кабинетийг тохижуулж өгсөн билээ.

Мөн 2023 онд хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд химийн хичээлээр “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит “Анги нийтийн чанарын сорилго” олимпиадыг зохион байгуулсан.
Уг олимпиадад 20 сургуулийн 20 бүлгийн 566 сурагч оролцож шилдгүүдээ шалгаруулсан билээ.
Тэмцээний I байрт Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн харьяа Лицей ахлах сургуулийн 9а анги шалгарсан.
Орхон аймгийн боловсрол, хүүхэд залуусын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж буй "Ачит-Ихт" ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
















СЭТГЭГДЛҮҮД /0/