ЭМГ: Зорилтот бүлгийн 250 хүүхдэд дархлаа дэмжих амин дэмийн багц олгоно

ЭМГ: Зорилтот бүлгийн 250 хүүхдэд  дархлаа дэмжих амин дэмийн багц олгоно

Томуу, томуу төст өвчний эсрэг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

  • Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, хүүхдийн клиникийн эмч нарыг хүүхдийн тасгийн хүлээн авахад ажлын өдрүүдэд 18:00-24:00 цаг, амралтын өдрүүдэд 16:00-24:00 хүртэл уртасгасан цагаар хуваарийн дагуу ажиллаж буй. 
  • Анхан шатлалын тусламж, үйлчилгээнд БОЭТ-д хэвтсэн, гарсан, буцсан хүүхдийн мэдээллийг  шуурхай солилцон гэрийн эргэлт, хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж, хүүхэд хүндрэхээс сэргийлж байна. Хүүхдийн өвчлөлийн цогц менежментээр оношлон өдрийн эмчилгээнд хамруулан, сэргээн засах уламжлалт болон утлага эмчилгээг хийж байна. Мөн салбар дундын гэрийн эргэлт, цахим тандалт, өдрийн эмчилгээний мэдээ, мэдээллийг  телеграммаар тогтмол солилцож байна.
  •  Өрхийн эрүүл мэндийн төвүүд БОЭТ-ийн хүүхдийн хүлээн авах, хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан “Мэндцэцэн”, “Нийцэл”, “Үйлсбадрах”, “Учралтбаяр”  өрхийн эмнэлэг ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг хүртэл, бүх өрхийн эмнэлэг  амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
  •  ГБХЗХГ-тай хамтран Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа Жаргалант сум, 21 багийн  харьяа  зорилтот бүлгийн 5 хүртэлх насны 250  хүүхдийг сонгож, дархлаа дэмжих витамины багцыг асран хамгаалагчдад түгээхээр төлөвлөж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу