Торгуулиа төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ, эд хөрөнгөөр нь барагдуулна

Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, торгуульсан бол 15 хоногийн хугацаанд нь торгуулиа төлөх зохицуулалтыг хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд зөрчил гаргасан хүн, хуулийн этгээд торгуулиа хугацаа гэдгийг 15 хоног байна гэж заасжээ.

Хэрвээ дээр хуульд заасан 15 хоногтоо торгуулиа төлбөл 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилжээ. Харин торгуулиа хугацаандаа төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх, заавал торгуулийг нь төлүүлдэг байх зохицуулалтыг тусгасан байна.

Хэрвээ жилийн хугацаанд торгуулиа төлөөгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг /тээврийн хэрэгслийн шилжих эрхийг хязгаарлах, жолоодох үнэмлэх авах, ангилал нэмэх, нөхөн авах, ангилал нэмэх, өөрчлөх эрх/хязгаарлах, тухайн торгуультай этгээд эд хөрөнгөөр нь барагдуулах, тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцуулахаас татгалзах, хориглох зэрэг арга хэмжээг авах аж.

Эл хуулийн зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлснийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
ТАНИЛЦ: Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад ямар үзлэг, оношилгоо, шинжилгээ багтдаг вэ?
2
Танилц: Тавдугаар сарын цаг агаар ямар байх...
3
Н.Азхүү: Эрдэнэт хотын түүхэнд орон сууцанд их хэмжээний гал гарч байсан удаа байхгүй ээ...
4
Х.Нямбаатар: 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот болгоно
5
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
6
Г.Буянхүү: 2А хорооллын төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар нөхөж хийх ажлыг зохион байгуулж байна
7
"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав
8
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
9
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
10
Номын өргөөг барьж байгуулахад 4.6 тэрбум төгрөг зарцуулсан
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%