Засаг даргад өрсөлдөж буй эрх баригч намын гурван эрхэм....

 

Огцруулна,огцруулахгүй гэх хоёр утгатай үгийн завсар явсаар эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгсөн засаг дарга С.Батжаргал тамга тэмдэгээ хүлээлгэн өгснөөс хойш нэг сарын хугацааг үдээд буй. Дараагийн засаг дарга хэн бэ гэдэг асуулт ойртох  тусам даргын суудлын төлөөх марафон эрх баригч МАН-ын хорооны гишүүдийн дунд  ил далд өрнөж эхэллээ. Мэдээж одоогийн орлогч дарга М.Түмэнжаргал нэрээ дэвшүүлэх нь тодорхой. Харин түүнтэй хэн өрсөлдөх вэ гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа улстөрийн акциудаас ажиглаж болох юм. 


Нэгдүгээрт, түүний хүчтэй  өрсөлдөгчөөр А.Түвшинжаргал байх бололтой. 2012 оны ялагдал хүлээсэн он жилүүдэд сөрөг хүчин байсан МАН-ын хувьд камерийн өмнө гарч жагсаал  цуглаан  бүрийг удирдаж, “жадны үзүүр, сэлэмний ир” байсан нь түүнийг  сүүлийн 8 жил эрх баригч нам засаг даргын орлогч гэх хүндтэй суудалд залсан. Намын фракц дотроо тийм ч нэр хүндтэй эелдэг хүнд тооцогддогүй ширүүн шударга талдаа гэж  зэмлүүлдэг түүнийг  сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед "ЗАСАГ НОЁНЫ "суудалд шууд залах нь юу л бол...

Гэсэн ч тэрээр  энэ удаад би засаг даргын үүрэгт ажлыг хийх туршлага эрэмбэ байна гээд намын гишүүдээсээ дэмжлэг хүсч яваа гэх...

Бас нэгэн нэр дэвшигч өөрийгөө засаг даргын ажлыг хийж чадна гэж өөртэй итгэлтэйгээр өөрийгөө нэр дэвшүүлээд гүйж яваа. Түүний хувьд боломжийг алддаггүй, аж ахуйн талдаа өөрийгөө сайн муу талаараа хөгжүүлсэн үг дуу чангатай нэгэн "Баян өндөр" сумын засаг даргаас Хотын захирагчийн албаны даргын ажлыг хийж явсан С.Ганцогтод  намын гишүүд нь Засаг даргын суудлыг май гээд өгөх нь юу л бол. Тэрээр  нам доторх фракциудын дотроос дэмжлэг авах магадлал бага харагдаж буй.

Ямартай ч энэ удаад эрх баригч МАН 2024 оны сонгуулиа бодолцож чамбай нямбай олон нийтэд нийцэх олны дэмжлэг авчих ааш аяг сайтай төлөөллөөс дараагийн даргыг сонгон нь дамжиггүй. МАН-ын дотоод нарийн ширийн хурлууд энэ сардаа багтаж хуралдахаар яригдаж байгаа гэх.  Дээрх нэр дэвшигчид төлөөлөгчдийн судсыг атгахаас  авахуулаад л өөрсдийг нь дэмжих төлөөлөгчдийг цуглуулж эхэлсэн нь лавтай. Жаран чавганц  уралдаад нэг нь түрүүлэх нь дамжиггүй. Гурван өрсөлдөгчөөс нэг засаг даргын суудалд нөгөөх нь засаг даргын орлогчын суудалд тухлаж шийдвэр гаргах ялагдаж болохгүй тулаанд эрх баригч намынхаа нэрийн өмнөөс үзэлцэх нь дээ.

Эцэст нь хэлэхэд 

Ялсан намд нэн тэргүүнд баримтлах гурван үнэт зүйл байдгийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан хэлж байгаа юм. Үүнд нэгдүгээрт, намын үзэл санаа юм. МАН, АН-ын алин ч өнөөдөр Монгол улсад иргэний нийгэм байгуулах, зах зээлийн эдийн засагт төгс шилжихээ зарласан байгаа. Хоёрдугаарт, намын үндсэн капитал гэж байна. Намын боловсон хүчний бодлогыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, намын ёс зүй байна. Энэ нь юугаар илэрхийлэгддэг вэ гэвэл намын зүгээс албан тушаалд томилогдож буй хүн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлтэй байх, мэргэжлийн түвшин, мэдлэг боловсрол орно. Хоёр том нам яг юун дээр алддаг вэ гэхээр энэ гурван үнэт зүйл дээрээ алдаж ирсэн. Нам нь сонгуульд ялагдангуут сураггүй алга болчихдог нөхдүүд гэж байдаг. Томууд нь болохоор Америк руу алга болдог. Дундаж түвшнийхэн нь болохоор амиа авч гарахын тулд эрх баригчдын өмнө далласан газар нь ил гарч, далд ор гэсэн газар нь далд ороод явчихдаг. Тэгээд хөөрхий намынхаа үзэл санааг туг болгосон хүмүүс нь үлдэж, гандаж зэвэрсэн намынхаа байранд амь оруулж, пролетарийн ажил хийсээр дараагийн сонгуультай золгодог юм. Энэ хүмүүс л сонгуулийн тулаанд ороод явчихдаг. Сонгуулийн дүн гарлаа, Засаг барих асуудал ялсан нам дээр яригдаад эхлэнгүүт өнөө сураггүй байсан, намаасаа дөлсөн нөхдүүд гэнэт гараад ирдэг. Тэд мөнгө, танил талаараа дулдуйдан тооноор орж ирж даргын суудлууд дээр суудаг. Өнөө муу намтайгаа зууралдсан хэд нь торойгоод, шавхаруун дээр нь, зарим нь бүр юу ч үгүй үлддэг нь жам болжээ. Ийм л зарчимгүй, улс төрийн соёлгүй, увайгүй, мөнгө төгрөгийг зорилгоо болгодог үйл явц жил бүрийн сонгуулийн дараа намуудын гал тогоонд үргэлжилдэг учраас намууд төлөвшихгүй байна. Улс орон ч өөдөө явахгүй, уруудаж доройтож байгаа юм. Тууштай тулхтай явсан гишүүн  бол намын үнэт капитал болох ёстой юм болов уу.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%