Х.Нямбаатар: 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот болгоно

 Хотын дарга Х.Нямбаатар хотын статустай холбоотой дараах мэдээллийг хийлээ. 

Тэрбээр "1993 оноос өмнө 18 аймгийн төвийг хотын зохион байгуулалттайгаар төлөвлөн хөгжүүлж ирсэн. Мөн үйлдвэр дагасан хот суурин газруудыг хот тосгоны зохион байгуулалттайгаар хөгжүүлж ирсэн.

Харамсалтай нь 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн 30 гаруй жилийн хугацаанд хот тосгодод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлж өгч чадаагүйн улмаас хот тосгод бие даан хөгжих эрх зүйн боломжууд нь хязгаарлагдаж байлаа. 

Дээрх боломжийг 2019 онд нээсэн. Үүнтэй зэрэгцээд өмнө нь улсын зэрэглэлтэй хотын статустай хөгжиж байсан Эрдэнэт, Дарханыг хот болгон зохион байгуулахыг Үндсэн хуулиар Засгийн газарт үүрэг болгосон. 

Энэ бүх Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар дэмжигдээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Аймгийн төвүүд болон улсын зэрэглэлтэй дөрвөн хотыг "Хот" гэж нэрлээд бүх суурин газруудыг орон нутгийн зэрэглэлтэй "Хот, тосгон" гэж нэрлээд дэд бүтцийн хөгжил болон хот, нийтийн аж ахуйн асуудал нэг дор шийдэгдэхгүй, хотын эдийн засгийн асуудлыг давхар хөндөж, тавьсан.

Тухайлбал шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж байгаа" гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Дээрх хуулийн төслийн үндсэн агуулга бол шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн 31.5 мянган га газар нутаг дээр Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг суманд шинэ хот байгуулах явдал. 

Энэ хот нь корпорацын зарчмаар цааш оршин тогтнох, олсон татварын орлогынхоо 20 хувийг аймаг, орон нутагт өгөх, үлдсэн 80 хувиар хот өөрөө хөгжих боломжийг гаргаж ирж байгаа юм.

Цаашлаад татварын хувьд НӨАТ-ын тодорхой хувийг эсхүл ААН-ийн орлогын албан татварын 60 хүртэл хувийг хот, суурин газруудад төвлөрүүлж авдаг эрх зүйн үндсийг бүрдүүлснээр хотууд хот суурины зохион байгуулалтаар хөгжих, хүний амьдрах, оршин суух, зорчих орчин аятай таатай болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хуулийн төсөл боловсруулсан. 

Монгол Улсын бүх боомт хотын хүн амын тоо, цаашид хөгжих төлөвлөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хот тосгоны зохион байгуулалтаар хөгжүүлэхээр "Хот тосгон" байгуулах тогтоолын төслийг хамтад нь оруулж байгаа.

Эрдэнэт, Дархан, Багануур, Багахангай бол улсын зэрэглэлтэй хот. Үүнээс гадна цаашид

  • 100 мянгаас дээш хүн амтай тохиолдолд улсын зэрэглэлтэй хот
  • 30 мянгаас дээш хүн амтай газруудыг орон нутгийн зэрэглэлтэй хот байхаар хуулийн төсөлд оруулж ирж байгаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
Орхон аймгийн “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар Эрдмин компани шалгарлаа
6
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
7
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
8
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
9
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
10
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%