Залуучууд нэмэлт орлоготой болох шинэ мэдлэгээр “цэнэглэгдлээ”

Залуучууд нэмэлт орлоготой болох шинэ мэдлэгээр “цэнэглэгдлээ”

Орхон аймгийн “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжил оролцоог дэмжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн “Youth power” төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн нэг хэсэгт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтууд багтсан бөгөөд оёдол эсгүүр, уран бичлэг, бялуу урлах, нэхмэлийн болон гар урлалын сургалтууд гурван сарын хугацаатай явагдлаа. Сургалтад Орхон аймгийн залуучууд идэвхтэй хамрагдаж, эрхэлсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болох, өөртөө шинэ ажлын байр бий болгох бүрэн боломжтой сургалтаар мэдлэг оюунаа тэллээ. Мөн залуучууд сургалтынхаа үр дүнг хуваалцсан цахим захидал ирүүлж, хүсэн хүлээсэн сургалт явуулсанд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Залуучуудын хөгжлийг дэмжих “Youth power” буюу “Залуусын хүч” төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж, 20 гаруй залуусыг шинэ мэдлэгээр “цэнэглэлээ”.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу