УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр тус компаний 1072 хувьцааг эзэмшихээр болж байна.
2012 онд Засгийн газраас "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ тус оныхоо дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүст олгохоор шийдвэрлэсэн юм. Үүнийг өөрчилж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр боллоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
















СЭТГЭГДЛҮҮД /0/