Сурагчдын хичээл 1-р сарын 29-ний даваа гарагт эхэлнэ

Сурагчдын хичээл 1-р сарын 29-ний даваа гарагт эхэлнэ

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ээлжийн амралт үргэлжилж байна. Амралт дөрвөн долоо хоног үргэлжлээд III улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний даваа гарагт эхэлнэ. 

Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан  2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу сурагчдын амралт үргэлжилж буй юм. 

Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хичээл нийт улс орнуудын 61.1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хичээл улс орнуудын 68.4 хувь нь 36-40  долоо хоног, бүрэн дунд боловсролын хичээл  73.8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байгааг тус яамнаас мэдээлсэн. 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталсан билээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу