“Олон нийтийн барилгаас 25-80 метр хүртэлх зайнд ШТС барих ёстой

“Олон нийтийн барилгаас 25-80 метр хүртэлх зайнд ШТС барих ёстой

Шатахуун түгээх станц(ШТС) барих норм дүрэм, стандарт гэж бий.

Тухайлбал, олон нийтийн барилгаас 25-80 метр зайд барих ёстой. Гэвч энэхүү стандартыг бүгд мөрдөж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын хэмжээнд 8  аж ахуйн нэгжийн 20 орчим  ШТС үйл ажиллагаа явуулж байна гэх тоон мэдээлэл бий.  Тэд үйл ажиллагааны зөвшөөрлөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар,Засаг даргын Тамгын газраас авдаг гэх.Одоогоор осол аваар гэнэтийн гамшиг тохиолдоогүй байгаа ч бид сэрэмжлэх ёстой. Нягталж шалгаж байх нь үүрэг юм.

Хүн амын нягтаршил, хэт төвлөрлөөс шалтгаалж, ШТС-ууд галын аюулгүйн норм дүрмээ зөрчих тохиолдол цөөнгүй. Тиймээс бид ШТС-уудад хийдэг хяналт шалгалт, стандарт норм болоод хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг байнга бодож стандартаа мөрдөх нь чухал 

“ОЛОН НИЙТИЙН БАРИЛГААС 25-80 МЕТР ХҮРТЭЛХ ЗАЙНД ШТС БАРИХ ЁСТОЙ"

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм ба дүрэмд ШТС-ын барилга байгууламжийг ямар тооцооллоор хэрхэн барих тухай нарийн заасан байна.  

Байршилд тавигдах шаардлага

  • Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулах
  • ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөх 
  • Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метрийн зайд 
  • Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метрийн зайд 
  • Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метрийн зайд
  • Худалдааны ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд
  • Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барих ёстой ажээ. 

Сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж нь олон нийтийн газарт тооцогдох учир энэ хэмжээг мөрдөх шаардлагатайг албаныхан хэлж байв. 

 

Хот төлөвлөлтийн нормд зааснаар тухайн суурин газарт зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тооноос хамаарч тэр хотод байх ШТС-ын тоо хэмжээг тогтоодог аж.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын  хэмжээнд 30 гаран мянган  тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Хоёр жилийн өмнө 70-80 орчим ШТС-тай байхад 600,000 орчим тээврийн хэрэгслийг шатахуунаар бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо гарсан байна. 

Мөн ШТС-ын түгээгүүрийн нэг хошуу нь өдөрт 1,200 авто машинд хүрэлцэнэ гэх тооцоо бий. Нэг ШТС дунджаар түгээгүүрийн зургаан хошуутай байдаг. Энэ нь өдөрт 7,200 тээврийн хэрэгсэлд үйлчлэх хүчин чадалтай гэсэн үг. 

ШТС-ын аюулгүй байдал стандарт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх асуудлыг Мэргэжлийн хяналтын газар болон Хотын стандарт, хяналтын газар шалгах чиг үүрэгтэй юм байна. Харин Хот төлөвлөлт, хөгжлийн газар нь гаргасан зөвшөөрлийн хүрээнд барилгын төлөвлөлт, орц, гарц зэргийг барилгажих явцад хяналт тавьдаг аж. 

Сүүлийн жилүүдэд манай улсад нийлүүлж байгаа шатахуунд хар тугалгын агууламж байхгүй гэж ярьдаг. Гэтэл судлаачид замын хажуудах хөрснөөс дээж аваад үзэхэд хар тугалгаар бохирдсон нь тогтоосон. 

ДЭМБ-аас хар тугалгыг нийгмийн эрүүл мэндэд хамгийн ихээр заналхийлдэг бодис болохыг нь баталсан. Энэхүү бодисоор хордсон хүүхдийн оюун санаанд нь доголдол үүсэж, түргэн ууртай болох улмаар гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг ихэсгэх хоруу чанартай" гэв. 

Гаднын орнууд 1920-иод оноос эхлэн тээврийн хэрэгслийнхээ эдэлгээ, хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулахын тулд шатахуундаа хар тугалга хольдог болжээ. Гэвч хар тугалга нь хүүхдийн тархи, зүрх судас, ходоод, өсөлт зэрэгт асар их сөргөөр нөлөөлдөг болохыг олон судалгаагаар баталсан байдаг. Үүний улмаас 1986 оноос хойш АНУ хар тугалгатай шатахуун хэрэглэхийг албан ёсоор хоригложээ.  

Хэрэв одоо хүртэл манай улс хар тугалгад суурилсан шатахуун оруулж ирдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, удмын санд асар ихээр заналхийлэх хэмжээнд хүрэх нь. 

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид шатахууны түгээх станцаа байгуулахдаа өрсөлдөгч компани, тухайн орчны ирээдүйн төлөвлөлт, эргэн тойрон дахь үйлчилгээний газар, төв зам дагуу эсэхийг харгалзан үздэг. 

Сургуулийн бүстэй ойр байрладаг хүүхдийн аюулгүй орчинд сурч, амьдрах эрхийг  зөрчих эрсдэлтэй  байгаа ШТС-ын цаана бизнесийн эрх ашиг яригдах хэдий ч ирээдүйд гарах эрсдлийг харж  холбогдох эрх бүхий байгууллагууд яаралтай хяналт, шалгалт явуулж, хариуцлага тооцох, эрсдэл өндөр байгаа ШТС-аа нүүлгэх нь хамгийн зөв шийдэл болоод байна. Зөвхөн улсын нийслэлд болж өнгөрсөн гэдгээрээ осол аваар болзошгүй аюулыг өөрсдөөсөө холдуулж ойлгох бус ниргэсэн хойно хашгирахаасаа өмнө асуудалд хариуцлагатай хандмаар байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу