С.Амарсайхан: 60 айлын орон сууцыг засах хугацаанд иргэдийг шаардлага хангасан байранд түрээсийг нь төлж байрлуулна

С.Амарсайхан: 60 айлын орон сууцыг засах хугацаанд иргэдийг шаардлага хангасан байранд түрээсийг нь төлж байрлуулна

Дэлбэрэлтийн улмаас 60 айлын орон сууц галд өртөж, тэр хавьд ажиллаж амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд эдгээр иргэн орон байрандаа орох боломжгүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт тавьж, хэргийн газрыг хамгаалалтад авсныг Шадар сайд С.Амарсайхан хэллээ. 

Энэ талаар тэрбээр "Хохирол барагдуулах асуудал бий. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. 

Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. 

60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хооронд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр хураамжийг нь төлж байрлуулах ажлыг Улаанбаатар хот, Онцгой комисс болон Засгийн газрын зүгээс шийдвэрлэж байна.

Бусад шаардлагатай арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ" гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу