Д.Оюунханд: “Ирээдүй Одод” сургуульд 2023 онд орон нутгийн төсвөөр хоёр том хөрөнгө оруулалтыг хийсэн

Тус сургуулийн багш, дасгалжуулагч Д.Оюунханд

Нэгдүгээрт, байт харвааны багш сурагчид бид бэлтгэл сургуулилтаа хийх заалтай боллоо, хоёрдугаарт, манай сургуулийн үндсэн том заалны бетонон шалыг агч модон шалтай болгосонд багш, сурагчид ажилчид бид туйлын сэтгэл хангалуун байна.

Манай сургуулийн байт харвааны сургалт 2014 онд сургууль үүсэн байгуулагдсан цаг үеэс хичээллэж эхэлсэн анхны дугуйлангуудын нэг.

Спортын олон төрөл байдаг учраас бидэнд бэлтгэл сургуулилтаа үндсэн зааландаа хийх цаг хугацаа богино байдаг байлаа. Долоо хоногийн нэг өдөр нэг цаг гучин минутаас илүүгүй хичээллэнэ. Сагс, гарбөмбөг хичээллэж байхад нэг буланд нь бэлтгэлээ хийх жишээний. Энэ нь аюулгүй ажиллагааны хувьд их хүндрэлтэй байсан. Энэ жил байт харвааны тусдаа заалтай болсноор зааландаа ихэнх цагаа өнгөрүүлж байна.

Агааржуулалт, гэрэлтүүлэг, шал гээд бүх талаараа стандартын шаардлага хангасан. Мөн үндсэн том заал бетонон шалтай байхад тэнд бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхдүүд бэртэж гэмтэх, доороосоо жиндэж бөөр нурууны өвчтэй болох эрсдэл өндөр байсан.

Харин одоо доороос нь хайрч жиндүүлэхгүй, чийг татахгүй шалтай болж санаа амар бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Орон нутгийн төсвийн 950 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүй Одод” сургуулийн байт харвааны спорт заалны өргөтгөл, үндсэн том заалны бетонон шалыг агч модон шалаар сольсон. Уг ажлыг өнөөдөр албан ёсоор хүлээж авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.