СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихэснэ

Цаг Уур Орчин Шинжилгээний Газраас ирүүлсэн нийт нутгийн цаг агаарын мэдээллийг хүргэж байна. 

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихэснэ. 

Цаг агаарын урьдчилсан мэдээ: 2024 оны энэ сарын 4-ний 08:00-20:00 цаг хүртэлх

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын хойд, Баянхонгорын зарим газар, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагил 32.0 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Давст, Хяргас, Зүүнговь, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатарын Түмэнцогт, Асгатад 26.0-30.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр 0.0-7.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Ховдын Алтайд 7.0 мм, Увсын Завхан, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянговь, Ховдын Булган сумдын нутгаар 2.0 мм, бусад нутгаар 0.0-1.3 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-8 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар -7...-13 градус, бусад нутгаар -14...-20 градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -29...-35 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12...-18 градус, цас багатай энгэр ээвэр газраар -18...-24 градус, градус бусад нутгаар -23... -29 градус хүйтэн байв.  

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 9-12 метр хүрч ширүүссэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.