“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор “Баясгалант Бат-Очир” ХХК шалгарлаа

“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор “Баясгалант Бат-Очир” ХХК  шалгарлаа

  “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр аймгийн Засаг даргын захирамжаар 2023 оны аймгийн аварга малчин, тариаланчдыг шалгаруулж өнөөдөр шагналыг гардуулан өглөө. 
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Г.Эрдэнэдаваа, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Я.Намбар нар тодорлоо. 
“АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Жаргалант сумын  тариаланч Д.Энх-Амгалан, Б.Баттулга, М.Очирхуяг нар тодорсон бол “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор “Баясгалант Бат-Очир” ХХК  шалгарлаа. 
       Аймгийн Засаг даргын 2017 оны А/729 дүгээр захирамжаар “Аймгийн аварга малчин, аймгийн аварга фермер, аймгийн аварга тариаланч шалгаруулах журам” батлагдсан байдаг. Энэхүү журмын хүрээнд 2020-2023 онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт тодорхой амжилт гарган ажилласан хоёр малчин, гурван тариаланч болон нэг тарианланч хамт олныг “Аймгийн аварга”-аар шалгаруулсан юм. 
      Мөн сар шинийн босгон дээр 2023 оны Орхон аймгийн баяр наадмын шагайн харвааны тэргүүн байрын шагналт Оюу Аргай багийн харваачид “Аймгийн гоц мэргэн” цол хүртсэн бол, аймгийн алдарт уяач цолны болзол хангасан долоон уяачид цол олголоо. 
        Шагналыг Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар гардууллаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу