Томилолт: Эрдэнэт хотын 30 залууг БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцуулна

Эрдэнэт хотын маань 30 залуу БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах тухай албан ёсны гэрээг аймгийн удирдлагууд БНСУ айлчлан ажиллах үер санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ 

Жилд 30 оюутан Сүнчоний их сургуульд суралцахад хэлний бэлтгэлийн нэгдүгээр семестрийн төлбөрийг Орхон аймгаас 100 хувь төлж хоёрдугаар семестрийн төлбөрт суралцагчийн амжилтаас хамааран Сүнчон их сургууль 30 хүртэл хувиар хөнгөлөлт үзүүлэхээр болов.

Хамтын ажиллагааны хүрээнд 11,12 дугаар ангийн сурагчдыг онлайн хэлний бэлтгэлд хамруулж, Сүнчон их сургуулийн бакалаврын хөтөлбөрт шууд элсэн орох боломж бүрдэж байна.

Мөн Эрдэнэт хотоос суралцаж буй оюутнууд мэргэжлийн дадлагаа Сүнчон их сургуулийн профессор багш нартай хамтран хийх давуу талтай юм.

Сүнчон их сургууль нь БНСУ-даа эхний 10-т бичигддэг бөгөөд гадаад оюутнуудын боловсрол, аюулгүй байдалд онцгой анхаардаг сургууль юм.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Сүнчон их сургуулийн захирал И Бён Үн нар хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулав.

Эхний ээлжинд сурах 30 оюутан нь цаашдын сурах оюутнуудын боломжийг бүрдүүлэх учир сурлагын өндөр үзүүлэлттэй, хувийн сахилга бат сайтай, Эрдэнэт хотод нэн шаардлагатай мэргэжлээр сурах болон төлбөрийн нөхцөлөөс болж мэргэжил эзэмшихэд бэрхшээл учирч буй хүүхэд, залуусыг хамруулах юм.

Мөн Эрдэнэт хотынхоо цаашдын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахаар Сүнчон хотын Засаг дарга Ну Гуанг Поу болон бусад албаны хүмүүстэй аймгийн удирдлагуудын хамт уулзаж мэдээлэл солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.