Найрамдал багт 12 блок орон сууцны хороололд 2000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 260 хүүхдийн 2 цэцэрлэг барина

Монгол Улсын Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Бүчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Орхон аймаг гэр хорооллыг дахин төлөвлөх, хүн амын нягтралыг сааруулах, ухаалаг хот болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд Орхон аймаг өнгөрсөн оны 5, 9 дүгээр сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барилгажилт болон ухаалаг хот байгуулах талаар БНСУ-ын M.A.P групптэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэрээний хүрээнд Баян-Өндөр сумын Найрамдал багийн 49-53 дугаар гудамжны 11.9 га газарт орон сууцны хороолол барих, SMART хот байгуулах талаар M.A.P группын ерөнхийлөгч Хан Ил Ху-тай аймгийн удирдлагуудын хамт уулзаж барилгажилтын зураг төсөл, дэд бүтэц, хотын цаашдын төлөвлөлт, ухаалаг хотын дэд бүтцийн асуудлаар санал солилцлоо.

Найрамдал багт 12 блок орон сууцны хороололд 2000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 260 хүүхдийн 2 цэцэрлэг барина.

БНСУ-ын M.A.P групп нь дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, SMART хотын ТЭЗҮ боловсруулах болон барилгажилтын талаар Солонгос улсдаа эхний 15-т бичигддэг бөгөөд 30 жилийн түүхтэй, 359 ажилтантай, 11 улстай гадаад харилцаатай тэргүүлэгч компани юм.

Орхон аймаг Хойд бүсийн хөгжлийн гол тулгуур аймгийн хувьд орон сууцны хорооллоо нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн парк байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн кластер байгуулах талаар олон ажил санаачилж хэрэгжүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.