Х.Одбаяр : Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үнийг шинэчилнэ

Х.Одбаяр : Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үнийг шинэчилнэ

 Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах хашаанд байршуулах төлбөрийн хэмжээг Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гуравдугаар хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ эхний 10 км дотор суудлын автомашиныг 60 мянга, том оврын автомашин, автобусыг 65 мянга, мотоциклыг 25 мянган төгрөг байхаар тооцжээ. Харин 10-аас дээш км тутамд 1500 төгрөг байхаар тооцсон байна. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхэд өмнө нь суудлын автомашин 40 мянга, том оврын автомашин, автобус 45 мянга, мотоцикл 15 мянган төгрөг байсан юм. 


Түр саатуулах байр буюу журмын хашаанд хонуулах нэг хоногийн төлбөр мотоцикл 3000, суудлын автомашин 5000, таван тонн хүртэлх ачааны автомашин, дунд оврын микро автобус 7000, хүнд даацын ачааны машин болон том оврын автобус, бусад төрлийн том оврын тээврийн хэрэгсэл 18 мянган төгрөг байхаар санал гарчээ. Журмын хашааны хоногийн төлбөр өмнөхөөсөө тус бүр 1000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Үнэ тарифтай холбоотой  асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцэж батлах юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу