Хүүхэд, залуучуудын театрын шинэ уран бүтээл “Тэнгэрийн сургаал” жүжгийг 4000 сурагч үзнэ

Хүүхэд, залуучуудын театрын шинэ уран бүтээл “Тэнгэрийн сургаал” жүжгийг 4000 сурагч үзнэ

“Тэнгэрийн сургаал” зорилтот жүжгийг Орхон аймгийн ЕБС-ийн 9,10-р ангийн 4000 гаруй хүүхдэд энэ сарыг дуустал үзүүлж тоглолтын дараа цахим тест,АХА,зохион бичлэг,гар зургийн уралдаан зохион байгуулж урамшуулж буй . Багш,нийгмийн ажилтнууд жүжгийн агуулгад тохирсон хэрэглэгдэхүүн,ажлын хуудас бэлтгэж хичээлийг танхимын бусаар бүтээлчээр удирдан явуулахаар бэлтгэн ажиллажээ.

ЕБС-ийн ахлах ангийн уран зохиолын хичээлээр үзэж судалдаг “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир” ,Д.Намсрайн “Жамухын өчил”-өөс сэдэвлэн түүхэн жүжгийг бүтээжээ.

Эрдэнэт хотод 1987 онд Хөгжимт драмын театр байгуулагдсан цагаас хойш анхны түүхэн жүжгээ Хүүхэд,залуучуудын театрын уран бүтээлчид ийнхүү үзэгч олондоо өргөн барьж байгаа нь энэ юм.

Тус жүжгийг УГЗ Е.Баярмагнай найруулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн уран зохиолын хичээлийн агуулгын дагуу туурвижээ.

“Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шаштир”, “Жамухын өчил” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн сургаал” жүжгийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидад үзүүлж буй гол зорилго  нь  уран зохиол, түүхийн хичээлийн агуулгыг бататгах, соёл, урлагаар дамжуулан эх түүхээ мэдэх нь чухал хэмээн үзэж театрын уран бүтээлчид уг түүхэн жүжгийг ийнхүү толилуулж байгаа гэв. 

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу