"Мэтгэлцээнд хөгжүүлэх хүч бий" аварга шалгаруулах тэмцээнд 20 баг оролцож шилдэгүүдээ тодрууллаа

"Мэтгэлцээнд хөгжүүлэх хүч бий" аварга шалгаруулах тэмцээнд  20 баг оролцож шилдэгүүдээ тодрууллаа

Орхон аймгийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Орхон, Булган аймгийн 20-н баг оролцож,

Тэргүүн байранд 8 дугаар сургуулийн “Демократ” баг,

II байранд 3 дугаар сургуулийн “Няцлагч” баг

III байранд Монголын Карл Попперын мэтгэлцээний салбар нийгэмлэгийн “Эрхэс” баг

Тусгай байранд IV сургуулийн “Шинэ санаа” баг шалгарлаа.

Мөн “Шилдэг кейстэй” багаар 13 дугаар сургуулийн “Miracle” баг, “Шилдэг дасгалжуулагч”-аар 8 дугаар сургуулийн мэтгэлцээний клубийн багш Э.Түмэнцэцэг, “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн ахлах сургуулийн мэтгэлцээний клубийн багш Б.Удвал нар шалгарсан бол “Шилдэг илтгэгч”-ээр 8 дугаар сургуулийн “Демократ” багийн гишүүн Б.Цолмон, Монгол Карл Попперын салбар нийгэмлэгийн “Эрхэс” багийн О.Элбэгсайхан нар шалгарлаа.

Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны газар, “Багшийн хөгжлийн гарц” НҮТББ, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгийн хамт олонд талархлаа илэрхийлье!

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу