ЭМГ-ын даргаар шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц.Мөнхцэцэгийг эргүүлэн томиллоо

Анхан шатны шүүхээс түүнд 2022 онд  нийтийн албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсөв захирагч төсвийн  хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар хөрөнгө завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсоноор тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж тус хэрэгтэй холбогдуулан шалгуулсан юм.

Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж хэргийг хянан шалгасанаар шүүхээс тогтоосон шийдвэрийн дагуу тэрээр энэ сарын 1 ны өдрөөс дахин үүрэгт ажилдаа ийнхүү  томилогдоод байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%