C°/C°
Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар иргэн Ч нь “Сэлэнгэ” голын усанд осолдсон тухай дуудлага тавдугаар сарын 2-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 6 бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 5-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлсэн.
Ингэхдээ Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн "Баян хошуу" гэдэг газар хүртэл 116 км завиар урсаж, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж 6км зайд агаараас тандалт хийжээ. Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл 8 км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Ийнхүү эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЛҮҮД /0/