Эрдэнэ багт гэр хорооллыг орлогод нийцсэн "ЭКО"хороолол болгох ажлыг эхлүүлнэ

Эрдэнэ багт гэр хорооллыг орлогод нийцсэн "ЭКО"хороолол болгох ажлыг эхлүүлнэ

Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солихоос илүүтэйгээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах тухтай орчинд амьдарч, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байна гэж дүн гарчээ.

Эрдэнэт хотын нийт хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллыг дахин төлөвлөлт хэлбэрээр орон сууцжуулах ажлыг манай аймаг эхлүүлсэн. Харин энэ удаад танилцуулсан "Эрчим хүчний өндөр хэмнэлттэй анхны жишиг ногоон хотхон"-ы тухайд  150-400 м.кв газрыг иргэнд үнэгүй олгох бөгөөд нийт  3,4 га газар дээр 37  айлын 65 м.кв Таун хаус, 103,7 м.кв Твин хаус, 142 м.кв, 153,2 м.кв Сингл хаусуудыг барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус ажлын гүйцэтгэгчээр  компаниар"Хайбрид хаус" ХХК шалгарсан байна. 

 "Эрчим хүчний өндөр хэмнэлттэй анхны жишиг ногоон хотхон"-ы төслийг хэрэгжүүлэх гэж байгаа "Хайбрид хаус" ХХК-ийн залуу инженерүүд 2017 онд эрчим хүчний өндөр хэмнэлттэй цахилгаан халаагуур үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан. 2000 гаруй айлыг цахилгаанаар халааж, Хабрид технологиор 100 айлын амины орон сууцыг ашиглалтад оруулсан туршлагатай гэв.  

Тус төслийг  санаачласан ИТХ-ын дарга  Д.Мөнхбат хэлэхдээ  мэргэжлийн хурдтай хариуцлагатай компани ажиллах учир олон талын судалгаа эдийн засгийн тооцоолол зэргийг харж байж эхлүүлж буй.

Бага, дунд орлоготой өрхүүдийн боломжид нийцэх орон сууц хязгаарлагдмал  Мөн хотод шилжин суурьшиж буй иргэдийн болон хүн амын механик өсөлтийн үр дүнд гэр хороололд оршин суух хүн амын тоо нэмэгдсээр байна

Ногоон орчин зөвхөн оршин суугчдыг урин дууддаг зүйл байхаа больж, барилгын салбарынхан ч дэлхий даяар өрнөж буй тогтвортой хөгжлийн төлөө анхаарч үздэг болоод байна. Байгаль орчинд ээлтэй цогцолбор хотхон бүтээхэд хэрэгтэй ногоон байгууламжийн зөв шийдэлд анхаарал хандуулдаг болж байна. Ногоон орчин, зай талбайг бий болгосноор оршин суугчдад ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчин бүрддэг. Тэр ч утгаараа Эрдэнэт хотод уг ногоон хотхон эхлэлээ тавьсаар иргэдэд илүү таатай амьдрах орчиныг бодитоор үзүүлэх юм.

 Эрдэнэ багт баригдах анхны жишиг ногоон хотхоны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8810-6942, 7777-1221 sales@hybridhouse.mn хаягаас, HybridGarden фэйсбүүк хаягаас аваарай. 

.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу